Монголын Залуучуудын эвлэл, Дархан-Уул аймгийн засаг захиргаатай хамтран утга зохиолын томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Хоёр талын удирдлага харилцан тохиролцсоны үндсэн дээр Уран үгсийн чуулганыг ирэх сарын 10-12-ны өдрүүдэд Дархан хотод “Дархан-50, Болор цом-28” нэрийн дор зохион байгуулахаар боллоо.
Үндэсний хэмжээний яруу найрагчдын томоохон цугларалтыг юутай ч Эрдэнэт хотоос Дархан хот ийн түүчээлэн авсан нь тодорхой. Энэ утгаараа хөдөө орон нутагт зохиогдож буй хоёр дахь удаагийн “Болор цом” наадам юм