“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн төрийн цагдаад гар хүрсэн танхайн хэргээр 1,6 жилийн ял авч, аавын хаалга татан, Тоосгоны 409-р хорих ангид хүмүүжиж байгаа.
Сайхан хоолой заяасан ч сархад дааж сураагүй түүнийг тус ангийн удирдлагууд олны хайртай дуучин хэмээн хүндэтгэн худаг ажиллуулах даалгавар өгчээ.
Өдөржин худаг сахиж өнждөг дуучин залууг ухаажиж байгаад тэндхийн хүмүүс ам сайтай байдаг аж. Хэнэггүй зантай ч хэнийг ч ялгалгүй тусалдаг цайлган сэтгэлтэй тэрбээр хүмүүжигч нөхөд дундаа “тусч сайн хүү” нэртэй болсон гэнэ.
Ирэх жил хамтлагийнх нь 15 жилийн ой болох тул ахлаг ч нь дуучиндаа “сайн хүмүүжээд, ойгоосоо өмнө гарч ирээрэй” хэмээн захисан гэнэ лээ.