Дуучин болох гэж зүтгэн, эротик имиж бүрдүүлэн удалгүй “Эр хүн болгож өгөөч”, “Намайг битгий уучил” жүжгүүдэд нүцгэн тоглож байсан жүжигчин Өөдөө нэг хэсэгтээ л “эрос” гэсэн гуншинтай болох шахсан.
Харин нэг л өдөр телевизийн хөтлөгч болж , шоу, томоохон арга хэмжээнүүдийг хөтөлж эхэлсэн. Харин сүүлийн үед их нам гүм байх болжээ.
Энэ нь түүнийг найз залуутай холбоотой гэнэ.
Хэр баргийн хүнтэй нэр холбогдоод байдаггүй Өөдөө “Desoft” студийн захирал Эрхэмбаяртай хамт амьдарч байгаа гэнэ.
Түүгээр ч үл барам хөл хүндтэй болсон гэсэн сураг дуулдах болжээ.