Загвар өмсөгч Наоми Кэмпбелл, тэрбумтан Владислав Доронин нар Египетийн Луксор хэмээх эртний сүмд хуримаа хийхээр төлөвлөж байна.
Арванхоёрдугаар сарын 7-нд болох тэдний хуримын ёслол хоёр хоног үргэлжлэх гэнэ.
Загварын ертөнцийн “хар сувд” гэгддэг Наоми хуримандаа Холливуд болоод спорт, загварын оддыг урихаар төлөвлөж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Луксорын сүмд гэрлэлтээ батлуулсан хосыг нарны бурхан Амон ивээж байдаг хэмээн эртний домогт өгүүлдэг аж.