Олон улсын судалгааны багийнхан Кубын нутгаас нэгэн зүйлийн мэлхий олжээ. Ердөө 10 мм урт биетэй тэр хүү мэлхий хор ялгаруулдаг хачиг зэрэг шавьжаар хооллож, хорыг нь арьсандаа шингээн авдаг аж. Ингэснээр дайснаас биеэ хамгаалах зэвсэгтэй болж байгаа хэрэг.
Одоогийн байдлаар бусдын хорыг арьсандаа шингээн, биеэ хамгаалахад ашигладаг зургаан зүйлийн мэлхий байдаг аж. Eleutherodactylus iberia буюу Кубын Ибериа уулын нэрийг “зээлсэн” эл амьтан ийм төрлийн амьтны зүйлийг нэгээр нэмлээ гэж амьтан судлаачид мэдээлжээ.
Түүнчлэн эл амьтан хамгийн жижиг мэлхийн зүйлд бүртгэгдэж байгаагаараа онцлог. Үүний өмнө Psyllophryne didactyla буюу Бразилийн алтан мэлхийг олж илрүүлсэн бөгөөд 9.8 мм урт гэнэ.
Ж.ЭРДЭНЭ