Ази тивдээ томд тооцогддог “Asian beat” хөгжмийн наадам энэ жил Тайландын нийслэл Бангкокт болно. Энэ сарын 14-нд эхлэх 13 дахь удаагийн “Asian beat”-д Монгол, Энэтхэг, БНСУ, Тайвань, Сингапур зэрэг 11 орны хамтлаг, дуучин оролцох юм.
“Total music”-ээс жил бүр зохиодог “Coke’n Beat” уралдааны ялагч тус наадмын тайзан дээр дуулах эрх авдаг уламжлалын дагуу энэ удаа “L-Guards” хамтлагийнхан энэ сарын 13-нд Бангкокийг зорих нь. “Амьдралыг хамгаалагчид” нэртэй хоёр дахь цомогтоо багтаасан дуунуудаараа тэд Азийн наадамд өрсөлдөх юм байна.
Дашрамд дурдахад, өмнөх жилүүдэд “Asian beat” наадамд “Булсара”, “Fire”, “Лемонс”, “Чоно” хамтлаг оролцсон юм.
Б.ЭГШИГ