Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Энэхүү амралтыг тохиолдуулан Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бяцхан үзэгчдэдээ зориулан нэрт зохиолч Ханс Христиан Андерсоны “Нугасны муухай дэгдээхэй” жүжгийг тоглохоор болжээ.
Тус театрын уран бүтээлчид жүжгээ бүтэн таягт хүүхэлдэйн төрлөөр тавих бөгөөд нийт 50 жүжигчин тоглох юм байна. Түүнчлэн сурагчдын амралтын үеэр “Улаан малгайт” жүжгийг хүүхэд багачууддаа толилуулах аж.
Р.ОЮУН