Реклам, зар сурталчилгааны шинэ дүр төрх тодруулах, авьяаслаг загвар өмсөгчдийг таниулах зорилготой “New Face” арга хэмжээ 10 дахь удаагаа өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ жил “Оны шилдэг, шинэ залуу загвар өмсөгч”, “Оны шилдэг, шинэ залуу фото модель”, “Олны таашаалд нийцсэн загвар өмсөгч”, “Онцлог, содон төрхтэй загвар өмсөгч” номинациар шалгаруулснаас Золжаргал, Оюун-Эрдэнэ, Анужин, Халиун, Энхжин, Цэрэндондов, Болор-Эрдэнэ нар шилдгээр тодорчээ. Ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчийг шалгаруулсан бөгөөд тэд зар сурталчилгааны шинэ дүр төрх, томоохон компаниудын нүүр царай болох юм.