Улаанбаатар хот болон Орхон аймагт Европын холбооны гишүүн орнуудын кино наадам энэ сарын 10-14-нд болох гэж байна. Уг наадмыг Европын холбооны Монгол дахь төлөөлөгчид, Германы Гёте институт, “Лиайсон Монгол” компани, “Өргөө” кино театр болон Орхон аймгийн "Уурхайчин" соёлын төвтэй хамтран зохион байгуулах аж.
Энэ үеэр Европын холбооны гишүүн Бельги, Герман, Франц, Их Британи, Болгар, БНЧУ, Унгар, Польш, Итали, Голланд зэрэг улс орны шинээр гарсан, тухайн улсдаа нэрд гарсан бүтээлүүдийг 2000 төгрөгөөр үзэгчдэд толилуух юм байна.