Хувийн амбицдаа хөтлөгдөн, улс төрд хөл тавихыг санаархаад бүтэлгүйтсэнд урлаг, уран бүтээлээсээ хөндийрөх болсон дуучин С.Жавхлан удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байгаа. Өмнөх эхнэрээсээ өрх тусгаарлаж, “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтран амьдраад багагүй хугацааг үдэж байгаа гэх олны яриа оргүй биш бололтой.
Түүний “Торгоны зам” компанийн захирлын эрх танхи охинтой нь амьдралаа холбоход хадам нь хамер жийп, хаус бэлэглэн хөл хөөрцөг болж байжээ.
Дуучин залуу өөрийнхөө авьяасаар хөдөлмөрлөж олсон мөнгөө авааль эхнэрээсээ нуудаг байсан нь салах маргааны гол үндэс болсон гэдэг. Бэлтэй айлын босгыг давж, хүргэн нь болсон ч олсныхоо хэрээр үрж ч чаддаг хадмыханд нь түүний энэ зан таалагдаагүй гэнэ.
Өдгөө охин Юм-Агитайгаа хоног товлон уулздаг түүнд экс хадам нь ам сайтай байдаггүй.
Хүргэндээ таагүй ханддагийг нь ажигласан ойр дотны нөхөд нь сонирхон асуухад “Дуу дуулахыг ямар мэргэжил гэдэг юм бэ.
Хөдөөний бүдүүлэг орчинд өссөн, юм үзэж, нүд тайлаагүй, боловсрол нимгэнтэй нөхөртэй яриа ч нийлэхгүй юм билээ. Бидний хайрыг даанч даагаагүй дээ” хэмээн ярьжээ.