Жил бүрийн намар “Глобал” радиогийн удирдлага шилдэг дуучдыг тодруулдаг. Энэ намрын “Глобал радиогийн сонголт”- оос шилдэг реп дуучин шагнал хүртсэн Нелли тус радиод өөрийн нэвтрүүлэгтэй болох эрхээр шагнуулжээ. Хотын соёлыг нийтэд хүргэдэг хамгийн нэр хүндтэй радиогоор түүний нэвтрүүлэг цацагдаж байгаа бөгөөд анхны дугаар нь энэ сарын 6-нд Лондоны сонсогчдын хүртээл болжээ. Грэммигийн гурван удаагийн шагналт тэрбээр өөрийн нэвтрүүлгээрээ дамжуулан ирэх 15-нд худалдаанд гарах “Just a Dream” цомогтоо багтсан шинэ дуунуудаа цацсан гэнэ.