Москвагийн “Большой театр”-т их засвар хийж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Ирэх оны намар дуусгахаар төлөвлөж, 100 сая евро зарцуулж байгаа засварын да раа тус театр 12 давхар болох бөгөөд доошоо 20 метр “сунах” гэнэ.
Юуны өмнө инженерийн байгууламжийг бүрэн шинэчлэхээс гадна тайз заслыг олон шийд лээр ашиглах боломжтой, хэд хэдэн хэсэгтэй болгох юм байна. Нэг үгээр, Москвагийн “Ла Скала” болгохоор ажиллаж байгаа бөгөөд засварлан, шинэчлэх ажлын зургийг Английн театрын архитектор Ковен гарден гаргажээ. Хамгийн чухал өөрчлөлт гэвэл дуурь болон бүжгэн жүжгийн тусгай тайзтай болох юм байна.
Түүнчлэн газар дор 20 метрт 300 суудалтай бас нэгэн театр байгуулж бай гаа тухай тус театрын засварын ажлыг хариуц сан мэргэжилтнүүд мэдээлжээ.
Ж.ЭРДЭНЭ