Хүүхдийн төв театр байгуулагдсаны 60 жилийн ойг угтан “Хүүхдийн жүжгийн улсын анхдугаар уралдаан” зарлагдсаныг бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр уг уралдааны шилдгүүд шалгарлаа. Хан-Уул дүүргийн 18- дугаар сургуулийн багачууд “Хос алтан зоос” жүжгээрээ тэмцээний тэргүүн байрыг эзэлж, 1.0 сая төгрөгөөр шагнуулсан байна.
Дэд байрт БГД-ийн 51 дүгээр сургуулийнхны “Муурын байшин” шалгарсан бол ЧД-ийн 57 дугаар сургуулийн “Сүүдэр” жүжиг гуравдугаар байр эзэлсэн аж. Зохион байгуулагчид нь энэхүү уралдааныг цаашид жил бүр зохиох гэнэ. Дашрамд дурдахад удахгүй Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн багачуудын дунд уг уралдаан болох юм байна.
Б.ЭГШИГ