Алдарт “Ромео, Жульетта”-гаар ахлуулсан Италийн сэргэн мандалтын үеийн тууриудыг Ж.Нэргүй орчуулан, эмхтгэн гар гажээ. Нэрт зохиолч У.Шекспирийн эмгэнэлт жүжгүүдээр дамжуулан бид Ромео, Жульеттатай танилцсан. Эдүгээ алдарт хосын бунхан нь байдаг Веронид 1300 орчим оны үед болсон эмгэнэлт түүхийг анх туурь хэлбэрээр Луижи да Порто гэдэг итали хүн 1520-иод онд бүтээсэн аж.
Тиймээс ирэх долоо хоногт худалдаанд гарах “Ромео Жульетта тэргүүтэн тууриуд” нэртэй уг ном тэр хүний бичсэн анхны хувилбараар нь унших боломж олгож байгаагаараа онцлог. Түүнчлэн “Декамерон” тэргүүтэй энэрэнгүйн үзлийг тунхагласан их шинэчлэлийн буюу сэргэн мандалтын үед төрсөн алдарт тууриудыг энэ номоос унших боломжтой.
У.ТЭНҮҮН