Зүү орох зайгүй дотно нөхөрлөдөг хоёр найзынхаа хамт “Маск” продакшн байгуулж, хошин урлагт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бэхжүүлж чадсан овсгоотой жүжигчин бол М.Баярмагнай. Тэрбээр эхнэр хүүхдүүдийн хамт “Marshal town” хотхонд аж төрдөг. Амрагийн асуудлаар тэр бүр хэл ам татлаад байдаггүй жүжигчин залуу сүүлийн үед “Киви” хамтлагийн шаргал үст Укаг багагүй сандраан, уурыг нь барж байгаа сурагтай.
Дурлалт бүсгүйнхээ дугаарыг нь олж авснаас хойш өдөр шөнөгүй залгаж, залхаасан гэнэ. Ука “Байнга залгах нь ядаргаатай санагдаж байна. Нөхөд нь юм бол та нар наад хүндээ утасдахаа боль гэж хэлээч” гэж найзууд руу нь ширүүн ярьжээ.
Үзэгчдэд хүүхэд шиг гэнэн зантай гэгддэг тэрбээр хайр дурлалаас гадна наймаа, бизнест ч азгүй эр бололтой.
АНУ-д олон жил амьдарч байгаад Монголдоо ирсэн нэгэн найздаа “Лексус 470” машинаа үнэ тохирч зарсан ч мөнгөө авч чадалгүй хоосон хоцорчээ.
Ойр дотны найзууд нь түүнийг “Хүүхэд шиг найзархуу гэнэн зан, сайхан сэтгэл нь хааяа өөрт нь тус биш ус болоод байх юм” хэмээн халагладаг ажээ.