Удахгүй болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааг хөтлөх урилгаас жүжигчин Хью Жекман татгалзжээ. Тэрбээр “Икс хүмүүс” киноны дараагийн ангид тоглохоор бэлтгэл ажилдаа орсон тул нэр хүндтэй уг арга хэмжээг хөтлөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна.
Зураг авалтын ажил ирэх оны гуравдугаар сард эхлэх учраас цаг хугацааны хувьд “Оскар”-тай давхцах аж. Тиймээс уг наадмын нэр төрийг өргөж, сонирхолтой хөтлөх хүнийг Америкийн Кино академиас хайж байгаа бөгөөд удахгүй нийтэд зарлах аж.
Ж.ЭРДЭНЭ