Монгол ардын богино дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байрын шагналт, ҮДБЭЧын гоцлол дуучин Н.Амгалантай холбогдлоо. Тэрбээр ахтайгаа хамтран тоглолт хийх гэж байгаа аж.
-Сайн байна уу, “Утасны анд” байна. Та яг одоо хаана явна вэ?
-Тоглолтынхоо ажлаар гадуур явж байна.
-Таныг ахтайгаа хамтран тоглолт хийх гэж байгааг дуулсан. Хэзээ болох вэ?
-Төрсөн ах Н.Амартайгаа би нэг байгууллагад ажилладаг шүү дээ. Ах маань их бишгүүр тоглодог юм. Өмнө нь циркийн дагшаа найралд саксафон, дараа нь чуулгад эвэр бүрээ тоглодог байсан. Бид энэ сарын 12, 14-нд “Сүүгээр хөглөгдсөн аялгуу” нэртэй тоглолт хийнэ.
-Та хоёр анх удаа хамтран тоглох гэж байна уу?
-Бие даасан болон гавьяат жүжигчин Б.Сийлэгмаатай хамтран олон тоглолт хийж байсан ч ахтайгаа анх удаа хамтарч байна. Энэ удаагийн тоглолтод аавынхаа мэргэжлийг өвлөн ХБК-д эвэр бүрээчээр суралцаж байгаа ахын маань хүү А.Мөнхсаруул, миний хүү морин хуурч Д.Банязул, Төв аймгийн театрын дуучин Б.Оюунбат, Б.Сийлэгмаа, С.Цогтсайхан нарын манай чуулгын дуучид оролцоно. Энэ онд ахын маань урлагтай амьдралаа холбосны 30 жил болон чуулгын маань 60 жилийн ой тохиосон учраас ийн тоглолт хийх болсон юм.
-Олон сайхан ардын дуу дуулагдана байх, тийм үү?
-Мэдээж өөрийнхөө дуулдаг ардын дуунуудаас тоглолтдоо багтаасан. Түүнчлэн ҮДБЭЧ-д тавигдсан дуулалт жүжгүүдийн
хэс гээс ч оруулж байгаа. Үндэсний их найрал хөг жимчид, чуулгын маань бүжигчид өнгө нэмэх учраас их сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа.
Ж.СЭЛЭНГЭ