Токио хотын Мегурогажоэн ордонд өнгөрсөн сард Японы хувцас загварын 48 дугаар тэмцээн болж өндөрлөлөө. “Ирээдүй рүү чиглэе 2020 Намар/ Өвөл” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уг тэмцээнд Монгол, Япон, ОХУ, Филиппин, БНХАУ, БНСУ, АНУ-ын загвар зохион бүтээгчид 2700 гаруй бүтээлээрээ өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Mirai Fashion” группийн дизайнер Ж.Цэлмэгийн загвар шилдэг 50 бүтээлийн нэгээр шалгарчээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан залуу загвар зохион бүтээгчид тухайн цаг мөчид төрсөн өөрийн сэтгэмж, авьяас чадвараараа өрсөлддөг энэ уралдаанд манай загвар зохион бүтээгчид 2000 оноос тогтмол оролцож байгаа юм.
Уралдааны шилдгээр Филиппиний дизайнер Жероме Аллен Лорико шалгарч, Гран при шагнал болон 100.000 иенийн эзэн болжээ.
Ж.СЭЛЭНГЭ