“Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”-ээр олны танил болсон “Х түц” хамтлагийн жүжигчин Б.Хуланг хүмүүс сайхан бүсгүй хэмээн ярьдаг. СУИС-ийг дүүргээд, хошин урлагт хөл тавьсан тэрбээр хувийн амьдралаа олонд ам нээж дэлгээд байдаггүй.
Өөрт нь дурласан үеийн залуучуудаас Жавхлан гэх залууг ирээдүйн ханиараа сонгож, үрийн зулай үнэрлэсэн.
Гэвч залуу хосын жаргалтай амьдрал тийм ч удаан үргэлжлээгүй.
Хамгийн ихээр хайрлаж, итгэж явсан нөхөр нь эхнэр хүүхэдтэй байсныг хожим мэдэж, гэр бүлдээ эргэж очихыг нь хүлээн зөвшөөрсөн гэдэг.