“Харанга”-ын Х.Лхагвасүрэнтэй концертийн бэлтгэл дээр нь таараад цөөн асуултад хариулт авлаа.
-Лхагваа ах аа, цөөхөн зүйл асуугаадахъя. Та ямар яаруу байгаа юм бэ?
-Маш завгүй байна. Учир нь маргааш өглөө үүрээр ниснэ. Казахс танд бо лох Монголын соёлын өдрүүдэд оролцоод, дараа нь Москвад тоглох юм. Монголоос нийт 100 хүний бүрэл дэхүүнтэй багт Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрд мийн чуулга, Сараа, Наран, Өөжгий гээд олон уран бүтээлч багтсан. Москвагийн их театр дөрвөн жил засвар хийгээд монголчууд очих өдөр нээлтээ хийнэ. Хувь тавилан байна, Маекелийн гарч үзээгүй тайзан дээр ая дуугаа өргөх нь.
-Таныг хар тамхи хэрэглэж, захиалгаар авчруулж байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлд гарах болжээ. Байнга хар шил зүүдэг нь хар тамхи хэрэглэснээс нүүр, нүд нь хөхөрсөн гэсэн мэдээлэл байна?
-Намайг сайн мэдэх хүмүүс тэр тухай уншаад ихэд эгдүүцэн над руу хэлсэн. Үнэндээ би тэр сонинд гарсан материалыг унших ч завгүй явна. Түүнээс гадна намайг Ааяа гэдэггүй. Хамгийн дотнын хүмүүс маань Аяа гэж дууддаг. Маргааш
өглөө үүрээр явна, өнөөдөр гэхэд л хоёр тоглолттой. Би саяхан зүүн нүднийхээ болрыг солиулсан. Тиймээс нүдээ хамгаалах үүднээс байнга шил зүүдэг. Сарнай гэсэн байх нэг хүн миний тухай үлгэр ярьсан байна гэнэ лээ. Миний нойр булчирхай сайнгүй болохоор архи ч хэрэглэлгүй удлаа. Эрүүл мэндээ бодоод хоолны дэглэм барьдаг болсон шүү дээ.
-Эрдэнэтэд болсон хэрэг яаж шийдэгдсэн бэ?
-Хамтлагийнхаа 20 жилийн ойгоор тоглолт хийж яваад харамсалтай осол болсон. Хэргийг шүүх, цагдаагийн байгууллага
хуулийн дагуу шийдээд нэг жилийн тэнсэнтэй байгаа. Эрдэнэт хүний амь нас хохирсон учир оршуулгын зардал болон хүүхдийн сургалтын төлбөр, ойр зуурын хэрэгцээний мөнгө ар гэрийнхэнд нь өгсөн. Одоо ч би талийгаачийн ар гэрийнхэнтэй хол боотой байдаг. Саяхан хүүтэй нь уулзсан.
-Одоо ганцхан асуулт. Та нэр төрөө сэргээлгэх үү?
-Үнэндээ зав болдоггүй. Ирж бай гаад тухтай уулзъя. Дараа нь энэ асуудлаар хэрхэхээ шийднэ.
-Монголынхоо нэрийн хуудас болж буй нийт уран бүтээлч та бүхэндээ амжилт хүсье.
Х.ОЮУН