Эр хүний чимэг сайн хүлэг, сайхан бүсгүй” гэх ардын үгийг амьдрал дээрээ хэрэгжүүлсэн эрхэм бол “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар. Тэрбээр үнэтэй, чамин эдлэлд гар татдаггvйгээрээ ч алдартай.
Монголын толгой баячууд 5000 ам доллар төлж, өөрсдийгөө Чингисийн хөлөг баатар болгон, хөшөөгөө босгуулахаар захиалгаа хэдийнэ өгч эхлэхэд хайртай эхнэр Д.Уянгалянхуагаа Чингисийн хатны дvрд мөнхжvvлж, хөшөө босгуулахаар ярилцаад амжсан сүйхээтэй.
Бизнесийн ухаанд чамлахааргүй суралцаж, багагүй амжилт гаргасныхаа дараа хувийн амьдралаа төвхнүүлж, монголын сайхан хосын тоог нэгээр нэмсэн тэрбээр өдгөө их хотын төвд өндөр барилга сүндэрлүүлж буй.
Атаач хүүхнүүдийн амны бай, сониуч хэвлэлийнхний овоо хараанд тэр бүр өртөөд байдаггүй мисс гэргий нь caяхан бизнест хөл тавьж, шинээр дэлгүүр нээжээ.
Дэлхийн шилдэг брэнд барааг Монголчууддаа нийлүүлж, ажил хэрэгч эрхмүүдийн үйлчлүүлэх дуртай “Max fashion” дэлгүүр нь төрийн ордны баруун талд байрлах Хотын захиргааны байртай хаяа дэрлэн оршдог аж.