УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Бүрдэнбат бэл бэнчинтэйгээ гайхуулан казинод хамаг мөнгөө алдаж, хар тамхины хэрэгт орооцолдон аавынхаа чихийг халууцуулаад авсан.
Хийсэн бүхэн нь сониуч зантай хэвлэлийнхний сонорт хүрч, нэг хэсэг хэвлэлийн бай болж багагүй шуугиан тарьсан.
Тэрбээр загвар өмсөгч Очгэрэл гэрлэж, охинтой болсноосоо хойш намба суун, нам жим байх болжээ. Түүний гэргий нөхөр, хүүхдээ халамжлахаар цаг, зав олддоггүй өрсөлдөөн ихтэй загварын тайзнаас зодог тайлж, өдгөө МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж буй.