Урлагийнхан авьяасаасаа гадна эдэлж хэрэглэдэг зүйлсээрээ хоорондоо өрсөлддөг. “Хурд” хамтлагийн гишүүн Д.Отгонбаяр дэлхийд хөгжмийн зэмсгээрээ алдартай “Gibson” компанийн гитартай аж. 1997 онд гадаадад хамтлагийнхантайгаа тоглолтоор явж байхдаа ердөө 100 ширхгийг үйлдвэрлэсэн байхад нь 6000 доллараар худалдаж авчээ.
Монголын номер нэг гитарчин хэмээн өргөмжлөгддөг Өөжгий түүнд нууцхан атаархдаг гэнэ. Тэрбээр “Хурд”-ынхны хажууд өөрийнхөө гитараар тоглохоос ичдэг гэсэн.
Д.Отгонбаяр үнэтэй гитараа аминаасаа дутуугүй хайрладаг тул нэр хүндтэй томоохон тоглолтуудад барьж тоглодог аж. Сонирхуулахад гитарынх нь хайрцагны нууц код “329”.