ХИС-ийн Америк, Их Британи судлалын тэнхим У.Шекспирийн жүжгүүдийг тавьдаг уламжлалтай. 2000 оноос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр сурдаг оюутнууд оролц ог юм. Энэ жи лийн тэмцээн арванхоёр дугаар сарын 10-нд болох бөгөөд оюутнууд “Ромео, Жульетта”, “Зуны шөнийн зүүд”, “Отелло” зэрэг жүжгийг англи хэлээр тоглож өрсөлдөнө.
“Жүжигчилсэн тоглолтод оролцсоноор оюутнууд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ авьяасаа нээж, өөртөө итгэлтэй болж, урлагийн мэдрэмжээ дээшлүүлэх ач холбогдолтой” хэмээн Английн уран зохиолын багш Б.Аззаяа ярьсан. Мөн Америк, Их Британи судлалын тэнхимийн хамт олон жил бүрийн дөрөвдүгээр сарын 26 буюу У.Шекспирийн төрсөн өдрийг тэмдэглэж, алдарт зохиолчийн уран бүтээлийг сурталчилж, уран уншлагын тэмцээн зохиодог юм.
Б.ЭГШИГ