Ийм нэгэн явдал Мюнхений алдартай нэгэн хөгжимчинд тохиолджээ. Тэрбээр галт тэрэгнээс буухдаа 1748 онд урласан, 1.4 сая долларын үнэтэй хийлээ орхиод буучихаж. Азийн орнуудаар аялан тоглоод гэр рүүгээ буцах замдаа тийнхүү будилсан алдарт хөгжимчний нэрийг нууцалж байгаа аж. Ямартай ч тэрбээр амь шигээ хайрладаг хөгжмөө мартаж бууснаа мэдээд хүнд цохилтод орж, эмнэлгийн тусламж хүр тэл авсан байна.
Гэхдээ төмөр замын ажил тан хийлийг нь олж эзэнд нь удаалгүй өгчээ. Дашрамд сонирхуулахад, 2008 онд Америкийн хийлч Филипп Квинт Нью-Йоркийн таксинд алдарт Страдиварийн урласан хийлийг мөн орхин буусан гэдэг. Тэрхүү хийл дөрвөн сая долларын үнэтэй.
2009 онд мөн л Нью-Йоркт ийм явдал болсон нь солонгос хийлчин Хан Бинтэй холбоотой. Алдартай хөгжимчдийн тоглодог хөгжмийн зэмсгүүд асар үнэ тэйг хэн хүнгүй л мэднэ. Өнөөгийн байдлаар дэлхийн хам гийн өндөр үнэтэй хийл бол хөгжим урлаач Жузеппе Гварнерийнх. Түүний нэг бүтээл 18 сая доллар хүрсэн байна.