Хамгийн настай ди-жей болох Мами Рок анх удаа тайзнаа гарчээ. Тэрбээр өнгөрөгч мягмар гаригт Анахейм хотод болсон электро хөгжмийн наадмын үеэр 3000 үзэгчийн өмнө пянз наадуулсан нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Түүний тоглосон аялгуу хөгжим сонирхогчдын сэтгэлд ихэд нийцсэнээр барахгүй залуус түүнд цэцэг бэлэглэжээ. Энэ тухай Мами Рок “Тэд намайг үнсэх гэж тэмүүлж байсан.
Зарим нь бүр бугуйвчаа тайлан шидсэн. Хоёр залуу улаан сарнай бэлэглэсэн шүү” гэжээ. Өдгөө 69 настай тэрбээр 2005 онд ач хүүгийнхээ төрсөн өдрөөр шөнийн цэнгээний газарт орсноос хойш электро хөгжмийн урсгалыг сонирхон, ди-жей болохоор шийдсэн ажээ.
У.ТЭНҮҮН