Өнгөрсөн сард эртэч залуусын цуг ларалт “Өглөөний клуб” үйл ажиллагаагаа эхэлсэн тухай бид мэдээлсэн. 40 орчим гишүүнтэй уг клуб долоо хоног тутам нэг алдартныг урьж, чөлөөт уулзалт хийдэг юм. Тэгвэл энэ долоо хоногийн зочноор “Камертон” хамт лагийн дуучин Г.Мэнд-Амарыг урьжээ.
Тэрбээр хагас сайн өдрийн өглөөг уг клубийнхэнтэй угтах юм байна. Өглөөг үр дүнтэй өнгөрүүлж, хамтдаа хөгжицгөөдөг залуустай тэрбээр урлаг соёлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох гэнэ. “Өглөөний клуб” долоо хоног бүр зорилго, ёс суртахуун, хүнлэг байдал, спорт зэрэг сэдвээр хөтөлбөрөө боловсруулдаг. Энэ удаа “Урлагийн долоо хоног” тохиож буй.
Б.ОЮУТАН