Өөрийгөө 25 орны хэлээр төрөлх ард түмэн шиг нь ус цас шиг ярьдаг хэмээн тодорхойлдог “Ард түмний гавьяат багш” Арго ирэх сонгуульд нэр дэвшиж, улс төрд хүч үзэхээр шийдсэн гэнэ.
“Дуучид, бөхчүүд өрсөлдөөд байхад би юунаас дутах юм” гэсэн этгээд бодол нь түүнийг саарал ордонд хөл тавиулахаар өргөс мэт хатгаж, зүгээр суулгахгүй байгаа сурагтай.
Салбар болгоноос хүмүүс улс төрд орохоор улайран зүтгэх болсон өнөө цагт Арго багш ч мөн хоцрохгүй нь бололтой.