Монголын загварын ертөнцийн цуутай модель, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл бэлтэй эрхмийн бэр болж, хадмын хаяа түшихээр сэтгэл шулууджээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай багагүй хугацаанд үерхэж, саяхан сүй тавьжээ. Залуу хос хуримын товоо зарлаж, ойр дотнын ах дүүс, төрөл садан, найз нартаа хэдийнэ дуулгаад эхэлсэн гэнэ.
Сайхан бүсгүйг гэргийгээ болгож, дээдсийн хүрээнд хөлгүй найр хийхээр зэхсэн сүйт залуу нь өдгөө Англид суралцдаг, харин модель бүсгүй Сөүлийн их сургуульд боловсрол эзэмшихийн зэрэгцээ Англид гэрээгээр загвар өмсөж байгаа аж.