Үе үеийн сэтгүүлчид, хов живэнд дурлагчид домогт жүжигчин Мэрилин Монрог байж болох бүхий л сайхан үгээр магтаж, бас хамгийн муухай үгээр булсан тул энд нурших нь илүүц биз. Гэхдээ л түүний адал явдлаар дүүрэн амьдралын нууц өнөө хэр дэлгэгдээгүй, үхлийн нь шалтгаан ч үнэн мөнөөр тогтоогдоогүй байгаа нь ар араасаа хөвөрсөн таамаг яриа, бараг зуун жил өнгөрсөн ч түүний тухай мэдээлэл олны анхаарал татсаар байгаагийн гол шалтгаан биз. Тиймдээ ч “Vanity Fair” сэтгүүл түүний өдрийн тэмдэглэл, өөрийнх нь зохиосон шүлэг, захидал бүхий дэвтрийг анх удаа олон нийтэд дэлгэж байна. Бэлгийн амьдралд хэт донтохоос эмээж, сэтгэл зүйн дарамтад шаналдаг байсан төдийгүй нөхөр Артур Миллер нь хэрхэн урвасан тухай, шийдэмгий байдал амжилтынх нь түлхүүр байсан болон удам дамжсан сэтгэл мэдрэлийн өвчин зэрэг түүний тухай олон арван нууцыг тус сэтгүүл дэлгэжээ.
Тэр үргэлж л хичээлээсээ хоцордог, бүр хаалга барихтай уралдан очдог оюутан байж. Тиймээс бусдын анхаарлыг ялангуяа самбарын өмнө лекц уншин зогсох багшийнхаа анхаарлыг татахгүйн тулд нүүрээ будалгүй, гэрэлтсэн шаргал үсээ ороолтоороо нуун гэтсээр хичээлийн танхимд ордог байжээ.
Тэгээд л “театрын дүүргийн” 46 дугаар гудамжинд байрлах “Малин” студийн хичээлийн танхимын хамгийн арын эгнээ рүү зүтгэнэ. Тэр асуугдахаар гараа өргөснийхөө дараа туниа муутай аядуухан хоолойгоор уншсанаа тайлагнадаг байжээ. Олны анхааралд өртөхгүй гэсэндээ тэр. Тиймээс л ангийнхан нь дэлхийн хамгийн алдартай жүжигчинтэй нэг ангид сурч буйгаа мэдээгүй гэдэг.
“Малин” студийн байрнаас хэдхэн гудмын цаана Лоуй хотын төв театр байрлана. Харин тэнд огт өөр Мэрилин ажиллана. Билли Уайлдерийн “Долоон жилийн явдал” кинонд цагаахан даашинзаа дэрвүүлэн зогсох шаргал үст бүсгүйн дүрд тоглосон алдарт жүжигчин гэдгийг нь тэнд хүн бүр мэднэ.
Жүжиглэх ур чадварын хичээл түүнд өнгөрс өн цаг хугацаагаар аялах боломж олгодог байж. Ганцаардал гэсэн сэдвийн дагуу уншлага хийх үед Мэрилин ангийнхныхаа өмнө зогсон олон жилийн өмнө гав ганцаар суухад төрсөн сэтгэгдэл, тэр үед өмсөж байсан хувцас, хаа нэгтээгээс ханхлах үнэр гээд л бүхнийг тайлагнана. Энэ байдалд бухимдсан багш нь “Ингэх хэрэггүй ээ.
Бидэнд юу мэдэрч байгаагаа биш, юу сонсож байгаагаа л ярь” хэмээн уцаарлахад нь тэр тэсэлгүй уйлж орхидог байж. 29 настай бүсгүйн гаргах ааш араншин энэ мөн гэж үү?
Харин одоо түүний энэ хачирхалтай үйлдлийн тайлбарыг хийхээр ховор шүлэг, тэмдэглэл, захидлыг нь тээсэн өдрийн тэмдэглэл нь Мэрили ний хувийн амьдрал, сэтгэхүйн үнэн төрхийг илэрхийлэхээр хуудсаа дэлгэж байна. Мэрилин өөрийн хувийн эд зүйлсийн олонхийг багш Ли Страсбергтээ үлдээсэн бай даг.
Олон арван жил домогт жүжигчний нууцыг хадгалсан ноён Страсбергийг 1982 оны хоёрдугаар сард өөд болоход эхнэр Анна Мизрахь нь Мэрилиний эд зүйлсийг Кристигийн дуудлага худалдааны компаниар дамжуулан зарсан байна. Үүнээс хэдэн жилийн дараа тэр өвлөж авсан цуглуулга дундаасаа эл тэмдэглэлийн дэвтрийг олсон аж.
“Би сандал аван толь руу шидэж орхилоо. Тэгээд дуу чимээн хадаан хэдэн хэсэг бутарсан шилний үйрмэгийг гараараа далдалж, дараа нь дээр нь суучихсан юм”
1955 оны гуравдугаар сараас Мэрилин Ли Страсбер гээр хичээл заалгах болжээ. Угтаа тэднийг амраг Элиа Казан нь холбосон байна. Кино болон театрын найруулагч Казаныхаа тухайд тэр “Казан намайг хамгийн хөгжилтэй бүсгүй гэж хэлсэн. Тэр намайг хайрлаж, бас нэг шөнө балмагдаж, сандар тал гэнэтхэн л дотно харилцаанд орох хүсэлтэй байгаагаа хэлж билээ.
Бас Ли Страсбергээр жүжиглэх урлагийн тухай хичээл заалгахыг зөвлөсөн” хэмээн бичсэн байна. Түүний тэмдэглэлийн завсар таван хуудас гаруй анхны нөхөр Жэймс Доуртигийн тухай тэмдэглэл байна. Ухаалаг энэ залууд тэр амьдралынхаа таван жилийг зориулсан тухай гаа бичжээ.
Тэд 1942 оны зургадугаар сарын 19-нд буюу ердөө 16 настай байхдаа гэрлэсэн тухайгаа ч дурджээ. Хаягдмал гэх ташаа ойлголт Мэрилиний сэтгэлийг эмзэглүүлж, олон шөнө нойроо хугаслахад хүргэдэг байж. Үнэндээ тэр хаягдсан бус ээж Глэдис Монро Бэйкер нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан тул дотнын найз Грейс Годдардынх нь гэрт өссөн аж.
Улмаар асрах газарт очиж, хоёр ч жил тэнд амьдарсан нь хүмүүст буруу ойлголт төрүүлсэн байна. Царайлаг, бүрэг охин дунд сургуулиа хаян өөртэй нь гэрлэх шийдвэр гаргасан нь Доуртид ихэд таалагдсан боловч салах шийдвэр нь түүний сэтгэлийг огт хөдөлгөөгүй гэнэ.
Анхны гэрлэлтийнхээ тухайд 17 настай Норма Жин Бэйкер “Бид хамт хоносон эхний өдрөөс л харил цаа маань найдваргүй, эргэлзээтэй гэдгийг ойлгосон” хэмээн бичсэн байна. Сэтгэл догдлон яаран гэрлэсэн тухайгаа тэр эргэн дурсаж, дүгнэхдээ
Эр нөхөртөө үл тоогдон зогсохдоо би уурладаггүй байв. Гэхдээ гомдол цөхрөл хуримтлагдсаар нэг л мэдэхэд энэ бол жинхэнэ хайр биш гэх бодолд хүргэсэн. Хайрын тухай миний анхны төсөөлөл доромжлол, ганцаардлаар дүүрэн байсан.
Түүний өдрийн тэмдэглэл үүд дунд нарийн арьсан хавтас бүхий “хар” дэвтэр харагдана. “Ганцаардал. Би үргэлж л ганцаараа байх юм.
Амьдрал яаж ч өөрлөгдсөн тэр намайг сүүдэр шиг дагасаар…” хэмээн эхлэх эл дэвтрийг 1951 онд бичсэн байна. Үүнээс хоёр жилийн өмнө тэр аргаа баран цөхөрч, нүц - гэн зургаа том Келлигээр авахуулж байсан үе. “Fox”-той гэрээ бай гуулаад удаагүй байтал Мэрилиний нүцгэн зур гаар чимсэн хуанли худалдаанд гарчээ.
Тэр даруй л шүүмжлэлд өртөж, харин тэр “Би өлсөж байна шүү дээ” гэсэн товчхон өгүүлбэрээр шүүмжлэгчдийн амыг таглаж, иргэд ч түүнийг “уучилж” байж. Үүний араас түүний асрамжийн газар өссөн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан тул эдгээр жилийг түүний амьдралын хүнд бэрх үе гэж болно.
Гэхдээ энэ үе тийм ч удаан үргэлжилсэнгүй. 1954 оны зул сарын баярын үеэр тэр хэдийнэ “Ниагра”, “Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай” болон шуугиан тарьсан “Саятантай хэрхэн гэрлэх вэ” кинонд тоглосон байв. Ингээд л түүний нэр хүнд гэрлийн хурдаар өсөх нь тэр. “Fox” кино компани түүнд хамгийн том хувцасны өрөө гарган өгч, харин Мэрилин Жое Димаггиотой дараа оных нь нэгдүгээр сард гэрлэв.
Тэд ний гэрлэлт ч удаан үргэлжилсэнгүй. Ердөө л есөн сарын дараа салах өргөдөлд гарын үсэг зурсан байдаг. Харин энэ үеэс Страсберг түүнийг сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэх болсон гэдэг. Маргарет эмч долоо хоногт таван удаа Мэрилиний байрладаг “Гладстоун” зочид буудалд ирж, түүнтэй ярилцдаг болов.
Түүний хамгийн их айдаг зүйлсийн нэг нь Артурын тухай үнэнийг ярих. Үнэндээ тэр Артур Миллертэй Холливудэд хөл тавиад удаагүй байхдаа Казанаар дамжуулан танилцсан байна. Хожим нь продюссер Чарльз Фелдмэний гэрт уулзсан гэдэг. Харин энэ үед Артур эхнэр Мэригээсээ салаагүй байж. Мэрилиний харилцаа холбоогоо илчлэхээс айсны учир үүнд л байв.
Гэхдээ л тэр санасандаа хүрч 1956 оны зургадугаар сарын 29-нд Артур Миллертэй еврей уламжлалын дагуу гэрлэсэн байна. Энэ үеэр багш Ли Страсберг нь түүний эцгийг орлон, сүмд хөтлөн оржээ. Тэр нөхрийгөө даган Нью-Йоркийг зорихоос ч татгалзсанг үй. Энэ тухайгаа итали маягийн ногоон дэвтэртээ
Би Артурын хайр халамжид амьдрахыг илүүд үзэж байна. Би түүнд хайртай. Тэр бол миний мэдэх хүмүүсээс хайрлаж болох цорын ганц итгэлийг минь хүлээсэн эр хүн.
хэмээн бичсэн байна. Тэр бүр Миллерийг яг л жаахан хөвгүүн шиг санаж, хайрладаг тухайгаа өгүүлсэн шүлэг хүртэл зохиогоод амжиж. Гэхдээ тэдний амьдрал бүхэлдээ сайхан байсангүй. Англи руу дөрвөн сар аялсны дараа Миллерийн ааш зан огцом өөрчлөгдөх нь тэр.
Хамгийн их итгэж найдаж байсан нөхөр нь гэнэтхэн л Мэрилинийг үл ойшоох болж, бүр найзуудынхаа дэргэд доромжлохыг ч юман чинээ тоохоо болив. Сая л жинхэнэ хайр дурлал бий гэдэгт итгэж ядан байсан Мэрилин уй гашууд автав. Удал гүй Миллер өөр бүсгүй тэй амраглах болж, харин Мэри лин дахиад л сэтгэлзүйчид хан дав.
Страсбергээр дамжуулан танилцсан Мариан Крисээр тэр 1961 он хүртэл үйлчлүүлсэн байдаг. Дагавар охин Жэйнийхээ төрсөн өдрийн дараахан тэр ээжийгээ дурсан ийн бичсэн байна.
Есдүгээр сарын 9. Крист зориулав.
Цаг хугацаа хэрхэн өнгөрснийг дурсахуй Ээж минь намайг хэтэрхий бүрэг охин хэмээн үздэг байсан тул гадуур зугаалахыг байнга санал болгодог байлаа. Тэр бүр надад харгис хэрцгий эмэгтэй хүн ямар байдгийг ч үзүүлэхийг хүсдэг байв. Миний өсвөр нас ингэж л өнгөрсөн.
Цаг хугацааг ухрааж болдогсон бол би түүнд ямар үнэнч байснаа харуулахсан.
Үнэн төрхөө нуусан аймшигт “мангастай” амьдралаа холбосондоо харамсах хэдий ч Мэрилин удаан хугацааны турш тэвчсээр, бас нуусаар л байж. Эцэст нь 1960 оны арваннэгдүгээр сард тэдний тусдаа амьдарч байгаа тухай мэдээлэл хэвлэлд нийтлэгджээ.
Үүнээс гурван сарын дараа Мэрилин Нью-Йоркт ирсэн бөгөөд Уэйл Корнелийн эмчилгээний төвд хэвтэх хүртлээ ядарсан байсан гэнэ. Эмчилгээний төвд сэтгэлз үйчид дасгал хийлгэн, өнгөрснийг нь яриулж, улмаар утсаар ярихыг хориглох болсон нь түүнийг бүр галзууруулах дөхөв.
Шоронд байгаа мэт сэтгэгдэл төрж Мэрилин төд удалгүй Гринсон эмчид хандан захидал бичжээ.
“Би сандал аван толь руу шидэж орхилоо. Тэгээд дуу чимээн хадаан хэдэн хэсэг бутарсан шилний үйрмэгийг гараараа далдалж, дараа нь дээр нь суучихсан юм. Тэгээд тэдний ирэхийг хүлээлээ. Төлөвлөж байсны минь дагуу тэд ч удалгүй ирсэн. Харин би тэдэнд “Хэрэв та нар намайг самар шиг л бяцлахыг хүсэж байгаа бол би самрын дүрд тоглож чадна” гэж хэллээ”
Хожим нь тэр өөрийгөө гэмтээсэн тухайгаа Гринсон эмчид “Тантай уулзсанаас хойш би нэг зүйлийг ой тойндоо шингэтэл ойлгосон. Би бол жүжигчин хүн. Тиймээс өөрийг өө гэмтээж болохгүй. Тэр бол эрх чөлөөг хүссэн жирийн л бүтэлгүй оролдлого байсан гэж хэлж болно.
Эм уун амиа хорлох гэж байсан минь ч жүжиг. Би яг хэдэн эм уухаа нарийн тоолсон байсан” гэжээ. Эцсийн эцэст түүнийг шорон шиг энэ ертөнцөөс Крис эмч, Ли Страсберг нарын хэн нь ч гаргаж чадаагүй. Харин нөхөр Жое Димаггио нь гаргасан байна. 1961 онд Мэрилин Жон Кэннедитэй жүжигчин Питер Лауфордын Санта-Моника дахь гэрт учирчээ.
Дараа жилийнх нь хоёрдугаар сард Мэрилин анх удаа өөртөө зориулан байшин худалдан авав. Брэнтвуд дэх хараа булаам байшиндаа амьдарч байхдаа тэр сүүлийн кино болох найруу лагч Жорж Цукорын “Something’s Got to Give” бүтээлд тогложээ. Гэхдээ тэр киногоо дуусгаж амжаагүй.
Ажлын цаг барьдагг үй архаг хууч нь найруулагчийг гэрээгээ цуцлахад хүргэ сэн байдаг. Киногоо дуусгаж амжаагүй ч алдарт жүжигчний усан санд нүцгэн байгаа төрхийг гаргадаг гэдгээрээ уг кино багагүй нэр хүнд олсон. Үүнээс дөрвөн сарын дараа буюу 1962 оны наймдугаар сарын 5-нд тэр Брэнтвуд дэх гэртээ өөд болов.
О.Ундармаа