Өнгөрсөн жил “Нэг хүүхэд” бодлогоо халсан Шанхай хотынхон хатуу дүрмээ нохойд шилжүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. 20 сая оршин суугчтай тус хот иргэдээ чөлөөтэй амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд нохдод эзлүүлэх орон зайгаа танахаар шийдэв бололтой.
“Нэг нохой” хөтөлбөр хэрэгжүүлснээр 800 мянгад хүрээд байгаа нохойныхоо тоог хязгаарлаж нэгээс илүү нохой тэжээсэн хүнд өндөр торгууль төлдөг байхаар болжээ. Шанхайн тоо нь ихэдсэн ноход жилд 100 мянган удаа хүн рүү халдсан тохиолдол гарсан нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг шалтгаан болсон гэнэ. Энэ бодлого Шанхайн иргэдэд таалагдахгүй байгаагийн зэрэгцээ эсэргүүцлийн жагсаал хийхээр бэлтгэж байгаа аж.
Тэд “Нохойд ч гэсэн гэр бүл төлөвлөлт хэрэгтэй юу” гэсэн асуулга явуулж, шинэ хөтөлбөрийг зогсоохыг шаардаж байгаа юм. Учир нь, нохой гөлөгл өсөн тохиолдолд эзэн нь өндөр төлбөр төлж гөлгийг нь авах эсвэл албанынханд тушаах гэсэн заалт шинэ хөтөлбөрт орж байгаа гэнэ.
Ж.СЭЛЭНГЭ