Туркийн Эрзинкан хотын ойролцоох нэгэн тосгонд “амьдралаас уйдсан” олон хонь амиа хорложээ. Малчин Мехмет Ганны ярьснаар, шашны баярын өмнө тэрбээр хотын зах дээр хэдэн хонь борлуулахаар асгатай уулаар тууж явтал нэг хонь хадан дээрээ гэнэт үсэрсэн гэнэ.
“Амиа золиослогч”-ийн араас 52 хонь цувран үсэрчээ. Юуны учир тийнхүү амиа хорлох болсон нь тодорхойгүй. Дашрамд өгүүлэхэд, далайн гахай, халим үе үе эрэг дээр бөөнөөр гарч үхэх үзэгдэл байдаг ч шалтгааныг нь хараахан тайлаагүй байгаа. Мэргэжилтнүүд үүнийг амиа хорлох үзэгдэл гэдэг байна.
Гэхдээ энэ удаагийнх шиг гэрийн тэжээвэр амьтан олноор амиа хорлосон явдал өмнө нь гарч байгаагүй аж.