Олон нийтийн сүлжээний сайт хаант төрийн үнэт зүйл, шашны номд харшилж байна хэмээн Саудын эрх баригчид face book-ийг хаах шийдвэр гаргажээ. Тус улсын Мэдээлэл, технологийн газар өнгөрсөн бямба гаригт бүх иргэнийхээ face book-ийг хааж, нэвтрэх боломжгүй болгожээ.
Залуучууд үүнд нь тун бухимдаж байгаа ч улсдаа томоохон байр суурь эзэлдэг шашны тэргүүн, эрх баригчдын эсрэг сөрж чадахгүй байгаа гэнэ. Дашрамд дурдахад, энэ жил Пакистан, Бангладеш зэрэг улс иргэдээ face book-ийн гишүүнчлэлтэй болох эрхийг хаасан юм.
Ажиглагчид тэдгээр улсын эрх баригчдыг хаант төр, шашнаар гул барьж, мэдээлэл авах, санал бодлоо солилцох хүний эрхийг хаасан бүдүүлэг үйлдэл хийж байна хэмээн гэж үзэж байна.