Хүүхэлдэйн театрын хамт олон үйлчилгээгээ орон нутаг руу хандуулж байна. Өнгөрөгч долоо хоногт Багануур дүүргийн багачуудад шинэ бүтээлээ сонирхуулаад ирсэн тус театрынхан ирэх өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Хөтөлөөр аялна. Сурагчдын амралтад зориулсан эл тоглолтын үеэр гурван ч жүжиг сонирхуулахаараа бусад аялан тоглолтоос онцлог болох аж.
2009 оны хүүхдийн шилдэг жүжиг “Алтан хөрш”-өө сургуулийн насныханд сонирхуулах бол, цэцэрлэгийн багачуудыг “Улаан малгайт”, “Өнхрүүш”- тэй уулзуулах юм билээ. Тоглолтын баг энэ сарын 16-нд Дархан-Уул аймагт, 17-нд Хөтөлд саатаж, 18,19-нд Орхон аймагт тоглоно.
У.ТЭНҮҮН