Төрийн түшээгийн эхнэр болж, үрийн зулай үнэрлэн, хувийн амьдралаа төвхнүүлсэн зохиолын дууны гүнж гоёмсог даашинзаа албаны костюмаар сольж, “Эх орон” телевизийг үүсгэн байгуулаад, захирлын ажлын алба хашаад удаагүй.
Гавьяат цол хүртсэнийхээ дараахан “Ард түмэндээ олон сайхан уран бүтээл хүргэж, амжилтыг араасаа дагуулна” хэмээн амлаж байсан түүнийг фэнүүд нь “Хар нялхаараа тэтгэвэртээ гарсан” хэмээн шүүмжилсэн нь сонорт нь хүрч, уран бүтээлдээ ханцуй шамлахад хүргэжээ.
Нөхрөө халамжилж, хүүгээ өсгөхийн хажуугаар бизнесийн ажлаа амжуулж яваа тэрбээр шинэ дуугаа бичүүлж, сонсогчдод удахгүй хүргэх гэнэ.
Амаржсанаасаа хойш нэлээд жин нэмсэн тэрбээр гадаад төрхөндөө ихэд анхаарч, спортоор хичээллэсний хүчинд формдоо орсон гэнэ.