“Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны нээлтийн өдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан Ч.Ундрал Улсын драмын эрдмийн театрт данстай нэгэн болжээ.
Тэрбээр мэргэжлээрээ бус театрын маркетинг менежерийн албаны даргаар ажиллаж байгаа аж. Маркетинг, менежмент тал дээр нөхрийнх нь байгуулсан “Hero entertainment” студийнхэн бусдаас ялгарч, чадварлаг ажилладаг болохоо “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” киногоор тодорхой харуулсан.
Жүжигчин бүсгүйг драмд яагаад жүжигчнээр ороогүйг гайхах хүн олон байдаг ч тэрбээр шинэ ажилдаа харин ч сэтгэл хангалуун байдаг гэнэ лээ.