“Чингис хааны үр сад” манай хотыг байлдан дагууллаа” гэсэн гарчигтай нийтлэл ОХУ-ын Владивосток хотын хэвлэлээр гарч байна. Сүхбаатарын гааль дээр ачаа бараа нь саатсаны улмаас хойшлогдоод байсан манай циркчдийн Орост хийх тоглолтын гараа ийнхүү амжилттай эхэлжээ. “Монголын цирк хаанахын ч циркээс огт өөр юм. Жүжигчдийн үс засалтаас эхлээд ёстой л “ориг” монгол байлаа.
Үндэсний хувцас, хөөмийн аялгуу, бүжиг гээд үнэхээр үзэж харах юм ихтэй. Энэ хамтлаг 22 жүжигчинтэйгээс хамгийн залуу нь 11 настай охид. Тэдний үзүүлсэн “Хун” хөтөлбөр Монте-Карлогийн олон улсын хүүхдийн наадмаас мөнгөн медаль, Улаан-Үүдийн циркийн наадмаас алтан медаль хүртжээ. Монголын хээр талын супер баатар, гавьяат жүжигчин Амаржаргал хүнд туухайнуудаар хөнгөхөн наадан жонглёрдож байсан төдийгүй 850 кг-ын жинтэй “Хүн уул” өргөж олныг бишрүүллээ” хэмээн бахар хан бичиж байна.
Владивостокийн цирк илбэчингүй болоод удаж байгаа аж. Тиймээс манай илбэчний тоглолт олныг гайхуулсан гэнэ. Оросоор ярь даггүй ч алиалагч маань дохио зангаагаар хүүхэд багачуудыг хөгжөөн цэнгээжээ. “Монголын циркийн хамтлагт хоёр хүн оросоор ус цас ярьж байлаа. Илбэчин Ц.Баярсайхан багаасаа орос хэл сурсан юм байна.
Тэрбээр гал сөнөөгчөөр ажиллаж байгаад циркийн урлагт “урвасан” нь гайхалтай. Акробатчин эмэгтэй ч оросоор сайн ярих бөгөөд Чингисийн есөн өрлөг баатрын удам гэнэ. Тэгэхээр үнэхээр Чингисийн удмынхан манай хотод иржээ” гэж бичсэн байна. “Чингисийн үр сад” хамтлаг арванхоёрдугаар сарын 5 хүртэл ОХУ-ын зарим хотоор тоглоно. Тэд өчигдөр Хабаровск хотыг зорин хөдөлжээ.
М.СУГАРАА