Итали хэлний консерватория гэдэг үгээр өндөр түвшинд хүрсэн хөгжмийн дээд сургуулийг тодорхойлон нэрлэдэг. Анх Италид өнчин болон ядуусын хүүхдүүдийг хүмүүжүүлдэг газрыг консерватори хэмээн нэрлэдэг байжээ. XVII зуунаас эдгээр газарт хөгжмийн сургалт явуулах болсон байна. Улмаар XVIII зуун гэхэд Италийн хөгжмийн урлагт оруулах консерваторийн хувь нэмэр хурдацтай нэмэгджээ.
Ингэснээр консерваторид гаднын уран бүтээлчид ирж суралцан, цаашид дээд сургуулийн зэрэгт хүрэхэд нь түлхэц үзүүлсэн гэдэг. Хамгийн анхны цогц хөгжмийн дээд сургууль буюу консерватори 1793 онд Парист байгуулагджээ. Үүний араас XIX-XX зуунд Европ, Азийн бусад улсад хөгжмийн дээд сургуулиуд байгуулагдсан түүхтэй. Тухайлбал, Прагад 1811, Варшав болон Венад 1812, Лондонд 1822, Берлинд 1850, АНУ-д 1853, Москвад 1866 онд консерватори байгуулагджээ.
Монголын хөгжмийн мэргэжилтн үүдийн олонхийг бэлтгэдэг С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийг консерватори болгох санаа чилга хоёр жилийн өмнө гарч, Ерөнхийлөгчид захидал илгээснээр өдгөө бэлтгэл шатандаа явж байгаа. Үндэсний хөгжмийн дээд сургууль болох зорилго өвөрлөөд буй тус сургуулийн олон төгсөгч дэлхийд алдартай консерваторид амжилттай суралцаж мэдлэгээ дээшлүүлдэг билээ.
Ж.СОЛОНГО