Эрчүүдийг тэврэлтээр нь шинжихүй
1. Чимээгүйхэн хүрч ирээд, араас тань тэврэх
Тэр танд өнөөх “шидэт 3 үг”-ийг хараахан хэлээгүй ч байж болно. Гэвч ихэвчлэн дурласан эрчүүд ингэж тэвэрдэг аж. Энэ тэврэлт хосуудын хэн хэнд нь дотно, халамжтай мэдрэмж төрүүлдэг. Үүнийг бүсгүйгээ нөмөр нөөлгөндөө байлгахыг хүссэн эрчүүдийн төрөлх совингоор ч тайлбарлаж болох юм. Гэвч нөгөө талаар тэр үргэлж таныг араас тань тэврэх гээд байдаг бол эмээж байгаагийн шинж юм. Тэр дотроо илүү дотносохыг хүсдэг боловч, таныг өөртөө хайртай биш байх вий хэмээн эмээснээсээ болоод урдаас тань тэврэхээс зүрхшээдэг байж мэднэ.
2.Нурууг тань илэх
Тэр таны нурууг зөөлөн гэгч нь илж байна уу? Тэгвэл таны төлөө багагүй л санаа тавьж явдгийн шинж ажээ. Нуруу бол биеийн их эмзэг хэсгүүдийн нэг. Тэр таныг хамгаалахыг хүсч байна. Мөн энэ үйлдэл хосуудыг халуухан секст ч хүргэж болох юм. Ялангуяа нурууны хотойдог хэсэг бол сэрэл хөдөлгөгч мэдрэмтгий бүсүүдийн нэг. Нөгөөтэйгүүр эрчүүдэд эмэгтэй хүний анхаарал халамж дутагдсан үед бүсгүйнхээ нурууг илдэг.
3.Зөөлөн цохих
Тэр таныг тэвэрч байхдаа нурууг тань алгаараа зөөлөн зөөлөн цохиж байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
Нэгдүгээрт: Энэ үйлдэл олон дахин давтагдсан бол юуны түрүүнд сайны дохио биш. Түүний сэтгэлд та тийм ч том байр суурийг эзлээгүй бололтой. Өөрөөр хэлбэл тэр танд хараахан дурлаагүй байна гэсэн үг. Эрчүүд найзуудаа тэврэхдээ ихэвчлэн гараараа цохидог.
Хоёрдугаарт: Гэвч та сэтгэлээр бүү уна. Хэрэв байнга биш нэг хоёр удаа л тэр алгаараа нурууг тань цохисон бол анхаарал нь өөр газар байсан байж мэднэ. Кино үзэж, эсвэл компьютер тоглоом тоглож, бичиг цаасаа янзалж байхдаа ингэсэн бол санаа зовох зүйлгүй.
Түүнээс гадна тэр таны сандарч байгааг мэдвэл тайвшруулах зорилгоор ингэдэг.
4.Бүсэлхийгээр тэврээд, бие рүүгээ татах
Бүсгүй минь тэр таныг хүсч байна. Эрчүүд эмэгтэйнхээ бүсэлхийнээс доогуурх хэсгийг өөрийнхтэйгөө ойртуулснаар сексийн хүсэл сонирхлоо илэрхийлдэг. Мөн тэр духаа таны духанд нааж байвал өөрийгөө танд бүрэн ойлгуулахыг хүсч буйн шинж гэнэ шүү.