Загварын ертөнцөд өөрийн нэрээ бичиж яваа “Торго” салон 10 нас хүрлээ. Тайзны алхаа, бүжгийн хичээлийг тус салоны загвар зохион бүтээгчид хөтлөн явуулдаг. Түүгээр ч зогсохгүй үндэснийхээ хувцсыг олон улсад сурталчилдаг. Жуулчдад ардын язгуур урлагтай хамтатган үндэсний хувцсаа өдөр бүр сурталчлан тоглолт хийдэг билээ.
Харин арван жилийнхээ ойг нэрт загвар зохион бүтээгч, урлагийн одууд, топ моделуудтай хамтран тэмдэглэхээр төлөвлөж буй. Торго загвар ХХК-ийн 10 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 26-ны 19.00 цагаас Мишээл экспо төвд болно