“X Түц” хамтлагийн жүжигчин И.Одончимэг өнгөрсөн хавраас Тоёота Хариэр унах болжээ. Сүүлийн үед манайхан энэ машиныг багагүй таашаах болсон учраас хотын гудамжинд олон ч удаа Хариэртэй таардаг байх. Монголын зах зээлд явсан километр, үйлдвэрлэсэн оноосоо хамааран Хариэрийг ойролцоогоор 15-34 сая төгрөгөөр худалддаг.
Энэ машиныг Тоёота компани 1987 оноос үйлдвэрлэж эхэлсэн ба удахгүй 2011 оны шинэ загвар нь худалдаанд гарах гэж байгаа гэнэ. Тоёота Хариэрийн 3000 сс багтаамжтай бензин хөдөлгүүртэй юм. Бүх дугуйндаа хөтлөгчтэйгээс гадна хосолсон хурдны хайрцагтай аж.
