Циркийн сургууль байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрээр овоглодог тус сургуулийнхан ойн баяртаа зориулан циркийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээж, хуучин циркийн байранд энэ сарын 21-нд тоглолт хийхээр болжээ. Ж.Раднаабазар агсны хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх ёслолын үйл ажиллагааны хоёр дахь өдөр буюу 22-нд Циркийн сургуулийн үе үеийн төгсөгчид Үндэсний циркт нэгдэн тоглох юм билээ.