УДЭТ-ын тайзнаа өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш найруулагч Ч.Түвшингийн “Солиотой жүжиг” тоглох юм байна. Ой санамжаа алддаг өвчтэй эр эмчээс тусламж гуйн ирж буйгаар энэ жүжиг эхэлдэг. Эмч өвчний учир шалтгаан, шинж тэмдгийг илрүүлэхийг хичээсэн ч чаддаггүй.
Уг жүжигт хайртай хүнийхээ төлөө луйвар, залилан зэрэг явуургүй үйлдлүүдийг хийж байгаа бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг юм. Мөрийтэй тоглоомд донтож асар их өрөнд орсон хайртай залуу болон дүүгээ аврахын тулд л тэд ийм зүйл хийсэн байдаг.
В.Красногоровын “Солиотой жүжиг”-т гавьяат жүжигчин С.Сарантуяа болон Л.Дэмидбаатар, Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Ц.Баясгалан нар тоглож байгаа аж.
С.СЭРГЭЛЭН