Амьд хөгжим сонирхогч залуус зуны улирлыг тэсэн ядан хүлээдэг. Учир нь жилийн тэр л үед “Playtime”, “Coke’n’beat” амьд хөгжмийн наадам болдог. Тэгвэл одоо зуныг хүлээх шаардлагагүй болох нь. Амьд хөгжим, тэр дундаа металл хөгжим сонсдог хүмүүсийн “Real Metal” тоглолт энэ сарын 26-нд болох юм байна.
Энэхүү тоглолтод “Bulsara”, “Metronome”, “Prophets”, “Зүгээр л” хамтлаг оролцох юм байна. Түүнчлэн, монгол охидын цорын ганц металл хамтлаг болох “Utopia” тоглох гэнэ. Тасалбар авсан эхний 50 хүнд “Corrosion” амьд хөгжмийн сэтгүүл бэлэглэнэ. Амьд хөгжмийн энэхүү цугларалтыг цаашид уламжлал болгоно хэмээн зохион байгуулагчид нь ярьсан юм.