Дэлхийг тойрсон Амай өөрийнхөө аяллын хамгийн сонирхолтой мэдрэмжүүдээр зургаан боть ном гаргах болжээ. Номдоо аяллынхаа турш бичиж байсан тэмдэглэлийнхээ сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн “Монгол Бадарчин” цувралдаа оруулж эхний боть ном болох “Гайхамшигт ертөнц” номоо энэ сарын сүүлээр худалдаанд гаргах гэнэ.
Харин номынхоо баярт зориулсан үдэшлэгээ энэ сарын 27-нд хийх гэж байна. Номын баярт ирэх зочид сайхан хувцасласан байх ёстой гэнэ. Түүний номын баяр “Сэнтрал Тауэр”-ын 17 давхрын “Sky Lounge”-д болж аяллынхаа дурсамжуудыг фото зурганд буулгасан үзэсгэлэн угтахаар зохион байгуулжээ.
Мөн энэ үеэр аялалдаа хэрэглэж байсан зүйлсээ дуудлага худалдаагаар оруулахаар болсон байна. Харин олсон ашгаа 15-р хороололд байрлах Өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх төвд бичил кино театрын өрөө тохижуулж өгөхөөр амлажээ.