Монголын хүүхдийн ордонд бага дунд насныханд зориулсан “Адтай жаалууд” телевизийн олон ангит кино нээлтээ хийлээ. Энэхүү кинонд Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгчид тогложээ. Тус кинонд Лоолойгийн найзуудын хөтлөгч Л.Шинэбаяр хоёр ч дүр бүтээсэн ажээ. Тэрбээр эрс тэс зантай ихэр хүүхдийн дүрийг чадварлаг бүтээжээ. Энэхүү кино UBS телевизээр энэ сарын 22-ноос эхлэн өдөр бүр гарах юм байна.