Монголын болон олон улс дахь дүрслэх урлагийн салбарын оюуны өмчийн тухай хууль, эрх зүй, холбогдох туршлагыг танилцуулах зорилготой “Дүрслэх урлаг ба оюуны өмч” уулзалт хэлэлцүүлэг маргааш Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
Энэ үеэр Монголын оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж “Монголын дүрслэх урлагийн салбар дахь оюуны өмчийн тухай хууль, эрх зүй болон холбогдох туршлагууд”, урлаг судлаач Паул Тэхан “Дүрслэх урлаг болон бизнесийн хамтын ажиллагаа, Азийн болон олон улсын туршлага”, хуульч Б.Батзаяа “Олон улсын галерей, дилерүүдтэй гэрээ хэлэлцээр байгуулах үед уран бүтээлчдийн анхаарах зүйлс” гэсэн сэдвээр илтгэл тавих юм билээ.
Зураач, уран бүтээлчдийг гаднын болон дотоодын зах зээлд бүтээлээ борлуулах арга ухаанд сургах эл үйл ажиллагааг Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм.
Ж.СЭЛЭНГЭ