Энэтхэгийн 45 настай Дханраж Вадилегийн бөөрнөөс янз бүрийн хэмжээтэй 172.155 ширхэг чулуу гарсан нь Гиннесийн шинэ амжилтаар тодорчээ. Бөөрнөөс ийм олон чулуу гарах нь ховор байдаг бөгөөд 2000-4000-д ганц тохиодог аж. Хагалгаа хийлгэхээс зургаан сарын өмнөөс Вадилегийн ууц нуруугаар хөшиж, гэдэс нь байнга өвдөх болсон аж.
Харин үүнээс өмнө ямар нэгэн өвчин хэлдэггүй байж. Эмч нарын тайлбарласнаар Вадилегийн бөөр сунаж, аарцгийн хөндий рүүгээ орсноос болж шээс боловсруулах эрхтэнд нөлөөлсөн ч өөрт нь зовиур мэдэгддэггүй байсан нь хачирхалтай.
Э.ХАНА