Энэ сарын 13-нд ОХУ-ын Кемеров мужид анх удаа “Цасны хүн”-ий өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тус мужийн захирагч А.Тулеев алмас барьсан хүнд нэг сая рублийн шагнал олгохоор амласан нь олны сэтгэлийг хөдөлгөж, эхний зоригтнууд буу шийдмээ агсан уул, тайга руу явсан байна.
Шагналын мөнгийг тус баярын ивээн тэтгэгчид гаргах юм байна. Алмас судлаач мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Кемеровоос 500 км зайтай орших Арзасс агуйд алмас байх магадлал өндөр гэнэ. Сүүлийн үед ойн түймэр ихэссэнээс Алтайн нурууны алмасууд Кузбасс руу нүүдэллэсэн гэх.
Одоо тэнд алмасууд нутгийн баавгайнуудтай газар нутаг, идэш хоол булаацалдаж байгаа” гэж “Алмасын эрэлд” багийн гишүүд ярьжээ. Мөн Алтайн алмас хүний хэлээр бага зэрэг ярьдаг, урхи, хавх тавьж ан хийдэг бололтой. Алмас агнагчдад зөвлөхөд алмастай газар шувуу дуугардаггүй гэнэ.
С.ОД