Хөгжил дэвшлээ даган хүн төрөлхтөн сүүлийн үед янз бүрийн зүйл сэдэх болсны нэг нь энэ өдрийг тэмдэглэдэг явдал юм. Гэхдээ зугаацах төдий биш ямар нэгэн асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд ийнхүү янз бүрийн ажил сэддэг нь лав. Идэж боловсруулснаа гадагшлуулах нь физиологийн зохицуулалт.
Эртний хаад, хатдын суултуур
Тэгэхээр соёлт хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээний нэг 00-ын өрөөнд анхаарал хандуулах нь зүйн хэрэг шүү дээ. “Иргэншил ариутгалын сувгаас эхэлнэ” гэсэн үг ч байдаг даа. Сингапурт 2001 онд олон улсын төлөөлөгчид цуглан дэлхий нийтийн бие засах газрын тулгамдсан асуудлаар хэлэлцэж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын 00-ын өдрөөр зарласан билээ.
Дараа жилээс нь олон оронд энэ өдрийг тэмдэглэж, бие засах газрын соёлын асуудлыг хөндөх болсон. Олон улсын бие засах газрын холбоо Сингапур улсад хуралдах болсон нь ч учиртай. Энэ орон хамгийн цэвэрхэн, тохитой нийтийн бие засах газруудаараа алдартай юм. Нийтийн бие засах газрын түүхээс сөхвөл, МЭӨ 2600 онд явган сууж бие засдаг байсныг гэрчлэх боловсон 00-ын олдвор өдгөө Британийн музейд хадгалагддаг байна. Харин нийтийн бие засах газар 5000 жилийн тэртээ үүссэн гэж үздэг.
Орчин үеийн нийтийн бие засах газар